A project implemented within the framework of the Monotsuyukuri Project at the Department of Physics

МУБИС-МБУС-ийн Физикийн тэнхимийн дэргэдэх Моноцюүкүри төслийн хүрээнд хэрэгжиж буй төслийн сургалтын тайлан мэдээ

"БАЙГАЛИЙН УХААНЫ БОЛОВСРОЛЫН ЧАДАВХ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн баг, Япон улсын Элчин сайдын төлөөлөл, МУБИС-МБУС-ийн Захирал Т.Ганбаатар, Физикийн тэнхимийн баг,  Физикийн тэнхимийн баг, сургалтын багийн төлөөлөл сургалтын багийн докторууд, судлаачид ерөнхий боловсролын 60 сургуульд багц хэрэглэгдэхүүн, гарын авлагыг хүлээлгэн өглөө.

Үүнд:

  • Япон улсын сургалтын багийн докторууд танхимын сургалтад хамрагдсан багш нарт сургуульдаа очоод хэрэглэгдэхүүнийг сургалтдаа заавал ашиглах, эвдрэх, дутсан тохиолдолд засварлах болон нөхөж ашиглах зэргээр үр дүнтэй сургалтаар суралцагчдынхаа шинжлэн ухаанч чадварыг хөгжүүлэн байгалийн ухааныг сонирхон судлаач суралцагчтай, сайн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллаж буйгаа илэрхийллээ.
  • Ерөнхий боловсролын 60 сургуулийн бага анги, физикийн 120 багш танхимын сургалтад хамрагдаж, 4-5-р ангийн байгалийн ухааны хичээл, физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгын өрөгсөл, гүнзгийрэл, залгамж холбоог туршилтаар баталсан үр өгөөжтэй сургалтад хамрагдсан байна.
  •  “Сонирхолтой туршилтын ЛАБОРАТОРИ” 100 гаруй туршилтыг багтаасан гарын авлагыг япон хэлнээс орчуулан багш нарт хүргэж байна.

Related news