Training implemented within the framework of the Monotsuyukuri project

Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх.

МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны Сургуулийн Физикийн тэнхимийн баг,  Япон улсын Элчин сайдын төлөөлөл, МУБИС-МБУС-ийн Захирал Т.Ганбаатар, сургалтын багийн төлөөлөл, сургалтын багийн докторууд, судлаачид ерөнхий боловсролын сургуульд багц хэрэглэгдэхүүн үнэ төлбөргүй тараагаад байна. Үүнд:

Хөдөө орон нутгаас:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Сод-Эрдэм сургуульд тус аймгийн 20 ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн болон физикийн багш нарт зориулсан сургалт, бага ангийн 300 гаруй сурагч, багш клубын 50 гаруй сурагчдад зориулсан туршилтат өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
  • Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р сургуульд зохион байгуулсан ЕБС багш нарт зориулсан сургалт, сурагчдад зориулсан туршилтат өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг сургалтад хамрагдсан багш нартаа олон мянган сурагчдаа Байгалийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох их аянд нь амжилт хүсье

Сургалтын үйл явцаас:

 

Related news