Thank you to the graduates of the Biology Department

Биологийн тэнхим 2025 онд материаллаг бааз, сургалтын орчноо төгсөгчдийнхөө санаачлаг, хүчин чармайлтаар сайжрууллаа. Төгсөгчдөөс санаачлан оюутны хээрийн дадлагын сууринг өргөжүүлэх аяныг эхлүүлж үе үеийнхэн нь дэмжиж, дүү нарынхаа сурч боловсрох орчныг сайжруулахаар зүрх сэтгэлээ нэгдсэнээр 11.145.000 төгрөг цугларсан. Энэхүү сайн үйлсийн хандиваар бид 4*6 метр хэмжээтэй шовгор байшинг 12.362.000 төгрөгийн зардлаар Шатангийн хээрийн дадлагын суурин дээр барьж дууслаа. Мөн өнгөрөгч хавар биологийн ангийн 2005 оны төгсөгчид төгсөлтийн 20 жилийн ойдоо зориулан дадлагын сууринд 3*3 метр хэмжээтэй сүүдрэвч, сандал, ширээний хамт өөрсдөө хийж өгсөн юм. Төгссөн сургууль, тэнхимийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй та бүхэндээ маш их баярлалаа, олны хүч оломгүй далай, сайн үйлс дэлгэрэх болтугай! МУБИС, Биологийн тэнхим

 

Related news