International training was successfully organized.

Азийн орнуудын багш боловсролд уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг тусгах АТЕССЕ төсөл, Японы Окаяма Их сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих төв, МУБИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж буй ”Бага ангийн багш нарт уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох нь” сэдэвт олон улсын сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг бүх түвшний сургалтын үйл ажиллагаанд интеграцчилах нь багш нарын хувьд нэн чухал асуудал юм. Уг сургалтыг зохион байгуулагчдын багт: ЮНЕСКО-гийн “ТХБ ба судалгааны төв”-ийн тэргүүн, Окаяамагийн Их сургуулийн профессор Хироки Фужи, МУБИС-ийн МБУС-ийн газарзүйн тэнхимийн профессор Е.Батчулуун, Карлсруэгийн багшийн сургалтын төв, Лойфанагийн Их Сургуулийн профессор Томас Хоффманн, МУБИС НТБЗСТ-ийн эрхлэгч доктор Д. Үүрийнтуяа, Окаяма Их Сургуулийн докторант Г. Шинэцэцэг, МУБИС -ийн газарзүйн тэнхимийн эрхлэгч доктор Х.Цогбадрал, тэнхимийн багш нар доктор Г.Уранчимэг, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Сэр-Од, А.Амгалан нар ажиллалаа.

 

 

 

Related news