XXXVI PHYSICS OLYMPIAD

Улсын физикийн 36-р олимпиадыг 2025 оны 04 сарын 5-9 ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ болон УФО-ын хороо хамтран зохион байгуулав.

Тус олимпиадад МБУС-ийн Физикийн тэнхим, Дидактикийн тэнхимээс дараах багш нар 12-р ангийн онолын бодлого, 9-р ангийн онолын, туршилтын бодлогын сэдэв боловсруулан ажиллав. Үүнд:

Физикийн тэнхимээс

  • Х.Батболд           Онолын  бодлого
  • Д.Батхишиг        Онолын  бодлого
  • Б.Гантуяа, А.Амарбаяр Туршилтын  бодлого

Дидактикийн тэнхимээс

  • Я.Мөнхсайхан Туршилтын  бодлого

Тус олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас IX ангид 50 сурагч, XII ангид 49 сурагч оролцож өрсөлдсөн бөгөөд манай багш нар өөрсдийн боловсруулсан бодлогуудын засалт, онооны хамгаалалтыг хариуцан ажиллав.

Олимпиадын дүнгийн хурлын үеэр тус тэнхимийн ахмад багш Д.Гүрдорж агсны ар гэрийн дэмжлэгтэйгээр цаашид амжилттай оролцох хөдөө орон нутгийн 3 сурагчид “ирээдүйн физикч” шагнал, МУБИС-ийн төгсөгч олимпиадад идэвхтэй оролцдог (орон нутагтаа тэргүүлдэг) 3 багшийг шагнаж урамшууллаа. Энэ үйл ажиллагаа нь хөдөө орон нутагт сургуулиа сурталчлах, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, цаашид хамтран ажиллах олон боломжийг нээсэн олны талархлыг хүлээсэн ажил болов. Цаашид энэ мэт үйл ажиллагааг жил бүр уламжлал болгох, төсөвт тусгах шаардлагатай юм.

 

 

Related news