The family of the late Professor D. Gurdorj, a lecturer at the Department of Physics at the University of Georgia, donated his used books and textbooks to the department's book fund.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, Байгалийн ухааны Сургуулийн Физикийн тэнхимийн багш проф Д.Гүрдорж агсны гэргий болон түүний үр хүүхдүүд 2025.01.27 ны өдөр хүрэлцэн ирж, проф. Д.Гүрдорж багшийн хэрэглэж байсан Орос, Монгол нийт 60 гаруй ном, сурах бичгийг физикийн тэнхимийн номын фондод хандивлав. Тус үйл ажиллагааны хүрээнд МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, Физикийн тэнхимийн эрхлэгч доктор Х.Батболд, тэнхимийн багш ажилчид болон Д.Гүрдорж багштай хамт ажиллаж байсан багш нар, шавь нарын төлөөллөөс оролцон проф Д.Гүрдорж агсны гэр бүлийнхэнтэй тус сургуульд оруулсан хувь нэмэр, гавьяа, түүхийг дурсан ярилцав. МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар проф Д.Гүрдорж агсны гэр бүлд талархсанаа илэрхийлэн дурсгалын ном, талархлын бичгийг дурсгав.

Үйл ажиллагааны тоймоос:

Related news