МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ОНОЛ , АРГА ЗҮЙ – 2024

МУБИС-ийн МБУС-ийн багш, судлаач магистрант, докторантууд дунд жил бүр байгуулагддаг “ МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ОНОЛ , АРГА ЗҮЙ – 2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Баасан гараг, 1200 цаг МУБИС, хичээлийн 3-р байр, 123 тоот, 411 тоотуудад тус тус амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал нь Математик, Компьютерын ухаан, математик мэдээлэл зүйн боловсролын онол арга зүй, Байгалийн ухаан, байгалийн ухааны боловсролын онол, арга зүй гэсэн 2 салбар хуралдаанаар нийт 26 илтгэл хэлэлцүүлсэн. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн багш нар, судлаачдын бүтээлийн үзэсгэлэнг гаргасан бөгөөд багш, судлаачид сургалт болон судалгааныхаа ажлын үр дүнгийн талаар санал сэтгэгдлээ солилцов.

 

 

Бусад мэдээ