ФИЗИКИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Физикийн тэнхим нь 1951 онд УБДС байгуулагдахад үүссэн ууган тэнхимүүдийн нэг билээ. Манай тэнхим нь багшлах боловсон хүчний хувьд профессор -1, багш -7 байгаагаас доктор (Ph.D) -2, магистр- 6 нийт 8 багш, 4 туслах ажилтнаас бүрдсэн манай хамт олон Физикийн багш бэлтгэх сургалт- арга зүйн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
• Физикийн тэнхимийн хамт олон “Физик” сургалтын хөтөлбөрийг 2019 онд Германд төвтэй ASIIN олон улсын байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн тул диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
• 2021 онд дотоодын БМИҮЗ -өөр магадлан итгэмжлүүлж сертификат авсан.
• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно.
• Багш мэргэжлийн 4 цуврал дадлага хийнэ. /танилцах, судлах, туршин заах, багшлах/
• 3-р ангидаа хөдөө, орон нутгийн ЕБС-д тэтгэлэгтэй багшлах дадлага хийнэ.
ДАВУУ ТАЛ
• Олон улсын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болж, цаашид гадаадад суралцах, мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
• Монгол Улсын физикийн багш нарын 70 гаруй хувь нь манай төгсөгчид байдаг ба физикийн багш мэргэжлээр төгсөгчдийн 65% нь ажлын байраар бүрэн хангагдаж байна.
ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Орчин үеийн шаардлага хангасан оюутны бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх орчин бүхий мэргэжлийн ном, сурах бичгээр хангагдсан тохилог номын сантай.
• Монголын физикчдийн халз тэмцээн
• Тэнхимийн оюутны олимпиад
• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
• Багшлахуйн ур чадварын олимпиад
• Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубууд
• Моноцукүри төв