Биологийн тэнхим

БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Багшлах боловсон хүчний хувьд үндсэн багш нарын 67 хувь нь докторын зэрэгтэй, АНУ, БНСУ, ОХУ, ХБНГУ зэрэг улсад магистр, докторын зэрэг хамгаалсан. Доктор (Ph),  профессор- 1, доктор (Ph), дэд профессор- 2, доктор (Ph)- 5, докторант- 4, магистр зэрэгтэй хичээлийн туслах ажилтан 3 нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулдаг. Шинжлэх ухааны доктор (Sc.), проф., МУ-ын гавьяат багш нар зөвлөхөөр ажилладаг. ШУА-ийн эрдэмтэн судлаачид гэрээт багшаар ажиллаж, оюутныг дагалдуулан сургадаг.

Биологийн тэнхим АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Австри, Япон зэрэг улсын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаатай.

ЛАБОРАТОРИ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ОРЧИН

• Амьтан судлалын лаборатори

• Ургамал судлалын лаборатори

• Генетик, молекул биологийн лаборатори

• Биохими, микробиологийн лаборатори

• Паразитологийн лаборатори

• Герпетологийн лаборатори

• Палинологийн лаборатори

• Экологийн лаборатори

• Хүлэмж

• Хээрийн дадлагынн суурин

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

 ДАВУУ ТАЛ

• Биологийн багш“Биологи” сургалтын хөтөлбөрийг 2019 онд Германд төвтэй ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн тул диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

• 2021 онд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний төвөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.

• Улсын хэмжээнд нэр хүнд бүхий доктор, профессор мэргэжлийн багш нар хичээл заадаг.

• 125 кредит цагаа 3,5 жилд багтаан судлан төгсөх боломж бүрдсэн.

• Багш мэргэжлийн танилцах, судлах, туршин заах, багшлах 4 цуврал дадлагыг ЕБС-ийг түшиглэн хийхээс гадна хөдөө, орон нутгийн сургуулиудад тэтгэлэгтэйгээр хийнэ.

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж давхар мэргэжил эзэмших боломж бий.

• Зарим мэргэжлийн хичээлийг Англи хэлээр судлах боломжтой.

ХЭЭРИЙН ДАДЛАГА, ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Орчин үеийн шаардлага хангасан оюутны бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх орчин бүхий мэргэжлийн ном, сурах бичгээр хангагдсан тохилог номын сантай.

ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

• “Бид залуу биологич” олимпиад

• Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр

• Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

• Спортын уралдаан тэмцээн

• Багшлахуйн ур чадварын уралдаан

• Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубууд

• БИОЛОГИЙН БАГШ

• ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ

• БИОЛОГИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ

• ЭКОЛОГИЧ

• ХИМИ-БИОЛОГИЙН БАГШ

• ГАЗАРЗҮЙ-БИОЛОГИЙН БАГШ