1930-аад оноос Монгол улсад багш нарын заах аргыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч "Багш нарт тусламж" нэртэй анхны сэтгүүлийг нийтэлж эхэлсэн бөгөөд түүнээс улбаалан Газарзүй заах аргыг мэргэжлийн сургуульд 1940-өөд оноос тусгайлан заах болжээ. Уг хичээлийг Г. Батсүх, Б. Долгормаа, Ш. Шагдар нарын хожмоо Монгол улсын Ардын багш болсон эрдэмтэн багш нар зааж Газарзүй заах аргын үндэс суурийг тавьжээ.
1960-аад оноос ЕБС-ийн тоо өсөж, сургалтын агуулга өргөжин чанарын ахиц гарснаар дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх ажилд ихээхэн анхаарал хандуулах зорилт тавигджээ. Иймд УБИС-ийн БУФ-ийн харьяанд Газарзүй-Байгаль шинжлэлийн багш бэлтгэхээс гадна мэргэжлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Газарзүй-Түүх, Биологи-Газарзүй, Газарзүй-Байгаль шинжлэл, Газарзүй-Аялал жуулчлал зэрэг мэргэжлээр сургалт явуулснаар өнөөдрийг хүртэл 2,500 гаруй багш, мэргэжилтэн бэлтгэжээ.
Тус тэнхим Газарзүйн ухаанаар эрдэм шинжилгээ, сургалт явуулдаг томоохон төвүүдийн нэг болон хөгжиж Газарзүйн дидактик, Монгол орны физик болон нийгэм-эдийн засгийн газарзүйн чиглэлээр томоохон бүтээл, судалгааг гүйцэтгэж ирсэн. Ялангуяа Газарзүйн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиох, дотоодын болон Олон улсын олимпиад зохион байгуулах, бүс нутгийн газарзүйн судалгааг явуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж газарзүйн боловсролын чиглэлээр голлон ажиллаж байна.
2014 оноос МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, бүтцэд өөрчлөлт орсноор тэнхимийн тэргүүлэх чиглэлийг тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний зорилт, газарзүйн багш бэлтгэж буй олон улсын чиг хандлагад нийцүүлэн Газарзүйн багшийн хөгжил, Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэсэн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг явуулж байна.
Манай тэнхим ОХУ-ын Москвагийн Геологи-хайгуулын их сургууль, ОХУ-ын Буриадын Их Сургуультай магистрын 1+1 хөтөлбөр, оюутны хээрийн дадлага солилцох, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Газарзүйн сургуультай багшийн мэргэжил дээшлүүлэх, оюутны дадлага солилцох зэрэг ажлуудыг 1998 оноос хойш уламжлал болгон хэрэгжүүлж байна.
Мөн тус тэнхимийн багш нар АНУ, Герман, Япон, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачидтай холбоо тогтоон Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, хөрс судлал, физик газарзүйн судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Бакалавр: Газарзүйн багш
Магистр: Газарзүй, Газарзүйн боловсрол
Доктор (PhD): Газарзүй
• “Газарзүйн багш” бакалаврын хөтөлбөр нь олон улсын “ASIIN” байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн (2019)
• Боловсролын магадлан итгэмжлүүлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн (2021)
• Оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонгох нь нээлттэй бөгөөд 125 кр.цагийг 3.5 жилд багтаан судлах
боломжтой
• Газарзүйн мэргэжлийн голлох хичээлийг англи хэл дээр судлах боломжтой
• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно
• Боловсрол судлалын дадлага: Туршин заах, Багшлах тэтгэлэгтэй дадлага
Бакалаврын сургалтын III курсийн II улирлаас магистрын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой
Физик газарзүйн нэгдсэн дадлага (Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар)
Бүс нутгийн судалгаат дадлага (Алтай Таван богд, Буйр, Хөвсгөл нуур, Говь, Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар), Байгаль нуур (ОХУ), БНХАУ-ын нутгаар
Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт хамрагдах, сайн дурын ажил хийх боломжтой
ГАДААД ХАРИЛЦАА
• ОХУ-ын Москвагийн Багшийн Их сургуулийн Газарзүйн факультеттэй хамтран сургалт, хээрийн судалгааны ажил явуулдаг
• ОХУ-ын Буриадын Их сургуулийн Газарзүйн тэнхимтэй хамтын ажиллагаатай. Магистрын 1+1 хөтөлбөр, оюутны хээрийн дадлага солилцох, судалгааны экспедицийн багт оролцох
• АНУ, Герман, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач нартай эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна
• БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн Их сургуулийн Газарзүйн салбартай оюутан солилцоо, зуны хээрийн дадлага хийдэг
ДАДЛАГЫН ҮЙЛ ЯВЦ
ОЮУТНЫГ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА