Биологийн тэнхимийн “Судлаач оюутан-2026” оюутны ЭШХ амжилттай болж өндөрлөлөө

Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн судлаач оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутан-2026” 2026 оны 3-р сарын 22 ны өдөр амжилттай боллоо.

Уг хуралд нийт 13 бакалаврын судлаач оюутан, 1 магистрант оролцсон.

Биологийн тэнхимийн оюутны ЭШХ-д дараах судлаач оюутнууд амжилттай оролцож эхний гурван байрыг эзэлсэн. Үүнд:

1-р байранд: Биологийн 4 ангийн оюутан Б.Дэлгэрмөрөн “Хуйтын агуйн гардалавчтан (Chiroptera Blumenbach, 1779)-ы зүйлийн баялаг, экологи, хамгаалал” сэдвээр,

2-р байранд: Биологийн 4 ангийн оюутан Б.Сувд “Хасагт хайрхан уулын шувуудын бүрдэл” сэдвээр,

3-р байранд: Биологийн 4 ангийн оюутан Н.Нямжав “Хустайн Байгалийн Цогцолбор газрын Монгол тарваганы зан төрхийн судалгаа” сэдвээр тус тус эзэллээ.

Эхний гурван байр эзэлсэн судлаач оюутнууд.

Хуралд илтгэгч оюутнуудаас гадна Биологийн 1, 2, 3, 4 ангийн оюутнууд үе үеийн төгсөгч нар оролцсон.

Хуралд оролцогсод.

Бусад мэдээ