XXXVII NATIONAL PHYSICS OLYMPIAD ORGANIZED IN DORNOD PROVINCE

Улсын физикийн 37-р олимпиадыг 2026-04-03 аас 2025-04-07 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ болон УФО-ын хороо хамтран зохион байгуулав.

Тус олимпиадад МУБИС-МБУС-ийн Физикийн тэнхим, Дидактикийн тэнхимээс дараах багш нар 9-р ангийн онолын 1 бодлого, 12-р ангийн онолын 1 бодлого, 9-р ангийн туршилтын 1 бодлогын сэдэв боловсруулан ажиллав. Үүнд:

Физикийн тэнхимээс

  • Б.Гантуяа                                           Онолын 1 бодлого /Оптик/
  • Д.Батхишиг                                       Онолын 1 бодлого /12-р анги Молекул физик /
  • Б.Мөнхсайхан, А.Амарбаяр             Туршилтын 1 бодлого

Дидактикийн тэнхимээс

  • Я.Мөнхсайхан                       Туршилтын 1 бодлого / Дулааны, Механик/

Тус олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан 150 шилдэг багш, сурагч оролцох эрхээ аван оролцон билээ. Мөн олимпиадын хороонд МУБИС-МБУС-ийн Физикийн тэнхимийн эрдэмтэн багш нар өөрсдийн боловсруулсан бодлогуудын засалт, онооны хамгаалалтыг хариуцан ажиллав.

Олимпиадын дүнгийн хурлын үеэр тус тэнхимийн ахмад багш Г.Батбямба багшийн ар гэрийн дэмжлэгтэйгээр цаашид амжилттай оролцох хөдөө орон нутгийн МУБИС-ийн төгсөгч олимпиадад идэвхтэй оролцдог (орон нутагтаа тэргүүлдэг) 3 багшийг Багш: Р.Бавуудорж, Г.Цогтгэрэл, Я.Идэрборгил нарыг тус тус шагнаж урамшууллаа. Энэ үйл ажиллагаа нь хөдөө орон нутагт сургуулиа сурталчлах, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, цаашид хамтран ажиллах олон боломжийг нээсэн олны талархлыг хүлээсэн ажил болов. Цаашид энэ мэт үйл ажиллагааг жил бүр уламжлал болгох, төсөвт тусгах шаардлагатай юм.

 

 

Related news