"Selbe - 2026" riverbed cleaned

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 2026 онд олон улсад  2026 оныг “Ус хүртээмжтэй байгаа газарт, хөгжил цэцэглэлт, тэгш байдал бүрдэж байдаг” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд МБУС-ийн Газарзүйн тэнхим 21 дэх жилдээ усны өдрийг тэмдэглэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Газарзүйн тэнхимийн багш сурагчид хамтран 2026 оны 3 сарын 14-ны өдөр Сэлбэ голын татмыг цэвэрлэж, усны бохирдлыг багасгах зорилгоор татмын дагуух хогийг ангилан 37 шуудай хогийг ангилан түүснээс хуванцар хог хаягдал (13), барилгын материал (1), ахуйн хог хаягдал (17), бусад хог хаягдлыг (6) ангилан түүж Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний “Дэвшил” нэгтгэлийн автомашинаар ачууллаа.

Уг арга хэмжээнд Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Нийслэлийн хот тохижилтын газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллалаа.

 

 

 

 

 

Related news