Field research in Korea


МБУС-ийн Биологийн тэнхим нь БНСУ-ын KoEco судалгааны хүрээлэнтэй хамтран манай орны усны шувуудын нүүдэл шилжилт хөдөлгөөний судалгааг хийдэг билээ. Тус хээрийн судалгаанд судлаач оюутнаар оролцсон оюутнуудыг тус байгууллагад 2 сарын хугацаатай (цалинтай) хээрийн судалгааны арга эзэмшүүлэх зорилгоор БНСУ-ын KoEco –д илгээдэг билээ. 2025 оны зун Дорнод аймгийн Халх гол суманд хээрийн судалгаанд оролцсон Биологи-3 ангийн оюутан С.Хүслэн өнөөдөр БНСУ-г зорилоо. Энэ нь бидний 2 дахь удаагийн оюутан БНСУ-д дадлагжуулсан ажил болж байна.

 

Related news