Химийн тэнхим

ХИМИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол улсад химийн багш бэлтгэж ирсэн 70 жилийн түүхтэй ХИМИЙН ТЭНХИМ нь нийт 8 багш, 3 туслах ажилтантай. Багш нарын 87.5% нь докторын зэрэгтэй бөгөөд “Эрдэс, түүхий эдийн судалгаа”, “Химийн

боловсрол”-ын судалгааг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн: Профессор -2, дэд профессор -3, ахлах багш -1, багш – 2, хичээлийн туслах ажилтан -3.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

• Химийн багш хөтөлбөрийг 2021 онд олон улсын ASIIN байгууллага болон Монгол улсын БМИҮЗөөр магадлан итгэмжлүүлж сертификат авсан. Олон улсаар магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрөөр олгогдсон диплом нь Европын орны их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг.

• Оюутан суралцах хугацаагаа өөрөө төлөвлөх, багш болон хичээлийн хуваарийг сонгох боломжтой кредит системээр хичээллэдэг.

• Давхар болон хавсарга мэргэжлийн 4 цуврал (танилцах, судлах, туршин заах, багшлах) дадлагыг хийх багшлах ур чадварыг эзэмшинэ. Туршин заах болон багшлах дадлагыг хөдөө орон нутгийн ЕБС-иудад тэтгэлэгтэйгээр хийж болно.

• Бакалаврын хөтөлбөрийн 3-р ангийн II улирлаас магистрын хөтөлбөрүүдээс сонгон суралцаж болно.

• Химийн мэргэжлийн зарим хичээлийг англи, орос хэл дээр судлах боломжтой.

• Химийн мэргэжлээр элсэгчдэд сургуулийн болон улсын зүгээс олон төрлийн урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг

ГАДААД ХАРИЛЦАА

ОЮУТНЫ СУРАЛЦАХ ОРЧИН

• Орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон химийн лаборатори -5

• Хими заах арга зүйн лаборатори -1

• Оюутны эрдэм шинжилгээний судалгаа хийх химийн лаборатори -1

• Сүүлийн үеийн сургалтын техник, хангамжаар хангагдсан лекц, семинарын 4 өрөөнд тус, тус сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. Оюутны бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгосон

орчин үеийн ном сурах бичиг, судалгааны материалаар хангагдсан, тохилог номын сантай.

 

ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

• Төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн

• Тэнхимийн дэргэдэх “i.Chem” оюутны клуб

• Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

• Оюутны химийн олимпиад

• Багшлахуйн ур чадварын уралдаан

• Хувь хүний хөгжлийн сургалтууд