Мэдээлэл зүйн тэнхим

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ТЭНХИМ

Мэдээлэл зүйн тэнхим нь 16 багш, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн -1, оюутны арга зүйч -1, хичээлийн туслах ажилтан -4 ажиллаж байна

Мэдээлэл зүйн багшийн хөтөлбөрийн давуу тал:

• 2018 онд Германд төвтэй ASIIN олон улсын байгууллагаар “Мэдээлэл зүйн багш хөтөлбөр”-өө магадлан итгэмжлүүлсэн тул диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. (Төгсөгчид нь олон улсад багшлах эрхтэй)

• Төгсөгчдийн 78% нь ажлын байраар хангагдаж, мэдээлэл зүйн багш, программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг.

• Гадаадын ижил төстэй сургуулиудын сургалтын хөтөлбөртэй дүйцсэн хөтөлбөртэй.

• Япон улсын Айчи боловсролын их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

• Багш мэргэжлийн танилцах, судлах, туршин заах, багшлах цуврал дадлага хийж, багшлахуйд суралцах

• 3-р ангидаа хөдөө, орон нутгийн ЕБС-д тэтгэлэгтэйгээр багшлах дадлага хийх.

Программ хангамжийн хөтөлбөрийн давуу тал:

• ACM (Association for Computing Machinery) ©2014 хөтөлбөрийг баримталсан.

• Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (2017-2025) (МУЗГ-ын

2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, 47 дугаар тогтоол) болон Программ хангамжийн үндэсний болон олон улсын стандартуудыг инженерчлэлийн багц хичээлд тусгагдсан.

• Гадаад, дотоодын програм хангамж, мэдээллийн технологийн хөтөлбөрүүдтэй нийцтэй хөтөлбөртэй.

• Raspberry Pi, Arduino зэрэг технологид суурилсан хэрэглээний ухаалаг бүтээл гаргах

СУРАЛЦАГЧ ТАНД ДАРААХ БОЛОМЖУУДЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

• 2014 оноос сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн кредит системд бүрэн шилжсэнээр оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонголт хийх боломж бүрдсэн.

• 123+ кредит цагийг оюутан боломжоо ашиглан 3,5 жилд багтаан судалж болно.

• Мэргэжлийн зарим хичээлийг англи хэл дээр судлах

• Англи хэлтэй багш хөтөлбөрт давхар хамрагдах

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцах

• Бакалаврын сургалтын 3-р ангийн 2-р улирлаас магистрын хөтөлбөрт элсэн суралцах

• Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт хамрагдах, олимпиадад оролцох, зохион байгуулагчаар ажиллах.

Багш, Мэдээлэл зүй 125 кр

• Ерөнхий суурь -25 кр

• Багш боловсролын суурь -19 кр

• Мэргэшүүлэх -64 кр

• Арга зүй, практик дадлага -17 кр

Программ хангамж 123 кр

• Ерөнхий суурь -25 кр

• Мэргэжлийн суурь -38 кр

• Мэргэшүүлэх -60 кр

ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Лекц:

• Оюутны хөгжлийн талаарх цуврал лекц

• “Эрдэмтний индэр” цуврал лекц

• “Төгсөгчийн индэр” цуврал лекц

Клубууд:

• Вэб клуб

• Хакатон клуб

• Номын клуб

• Алгоритм клуб

Уралдаан тэмцээн:

• “Мэдээллийн технологийн 7 хоног” аян

• Шилдэг бүтээлйн уралдаан

• Цахим хэрэглэгдэхүүүн уралдаан

• Эрдэм шинжилгээний хурал

• Программчлалын (онлайн, эчнээ, багийн,

сургуулийн, улсын болон үндэсний) олимпиад

• Багшлахуйн ур чадварын олимпиад

• Спортын уралдаан тэмцээн