Математикийн тэнхим

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Математикийн тэнхим нь 16 багштай бөгөөд Солонгос, Япон, Орос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нар сургалтын ажлыг удирдан явуулж байна. Гадаадад докторантурт 1 багш суралцаж байна. Багш нарын 63% нь докторын зэрэгтэй. Математикийн багш бэлтгэх

хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Герман улсын ASIIN байгууллагаар 2018 онд магадлан итгэмжлүүлсэн.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

 

• 2018 онд Германд төвтэй ASIIN олон улсын байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн тул

диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

• 2014 оноос сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинэчлэгдэн кредит системд бүрэн шилжсэнээр

оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонголт хийх боломжтой болсон.

• Математикийн мэргэжлийн зарим хичээлийг англи хэл дээр судлах боломжтой.

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно.

• 4 жилд судлах ёстой 125 кредит цагийг өөрийн нөөц боломжоо ашиглан 3.5 жилд багтаан судалж

болно.

• Багш мэргэжлийн 4 цуврал дадлага хийнэ. /танилцах, судлах, туршин заах, багшлах/

• 3-р ангидаа хөдөө, орон нутгийн ЕБС-д тэтгэлэгтэй багшлах дадлага хийнэ.

• Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт

хамрагдах, олимпиадад оролцох, зохион байгуулагчаар ажиллах боломжтой.

 

Гадаад харилцаа:

Японы АЙЧИ боловсролын их сургуультай хамтын ажиллагаатай, жил бүр оюутан

солилцоо явуулдаг.

Америкийн Блэк Хиллсийн Их сургуультай математикийн багш мэргэжлээр 3+2

хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

ДАВУУ ТАЛ

• Математикийн ангийн төгсөгчид олон улсад багшлах бүрэн эрхтэй.

• Математикийн багш мэргэжлээр төгсөгчдийн 80% нь ажлын байраар хангагдаж багшаар ажилладаг.

• Оюутан өөрийн сонголтоор зарим хичээлийг англи хэл дээр судлах боломжтой.

МАНАЙ ТӨГСӨГЧИД

5695 төгсөгч

Монгол улсын гавьяат багш 45

Монгол улсын ардын багш 2

Шинжлэх ухааны болон боловсролын доктор 70

ХАМТДАА СУРЧ, ХАМТДАА ХӨГЖИХ БОЛОМЖ

Орчин үеийн шаардлага хангасан оюутны бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх орчин бүхий мэргэжлийн

ном, сурах бичгээр хангагдсан тохилог номын сантай.

Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубууд

• Залуу математикч клуб

• Олонлог клуб

• Five friends клуб

• Урлаг спортын дугуйлангууд

• Эхлэл клуб

ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

• МУБИС-ийн ФМФ-ийн ДЕКАНЫ нэрэмжит математикийн нээлттэй олимпиад

• “Пи” тооны баярын тэмцээн

• “Пи” тооны баяр

• Оюутны математикийн олимпиад

• Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал

• Спортын уралдаан тэмцээн

• Багшлахуйн ур чадварын уралдаан