Биологийн тэнхимийн “Судлаач оюутан эрдэм шинжилгээний хурал”

Биологийн тэнхимийн “Судлаач оюутан эрдэм шинжилгээний хурал” 2024 оны 3-р сарын 20 нд МБУС, Биологийн тэнхим, 608 тоот ангид  11:00 цагаас боллоо.

МБУС-ийн Биологийн тэнхимээс жил бүр бакалаврын түвшний оюутнуудын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Судлаач оюутан ЭШ хурал”-ыг  уламжлал болгон зохион байгуулдаг

Хуралд Биологийн 1-4 ангийн оюутнууд оролцов.

Биологи-4 оюутан Н.Хулан

Шилдэгүүд

I байранд: Биологи-4 ангийн оюутан О.Солонго “Шатан орчмын цөөрмийн усны хөвөгчдийн мониторинг судалгаа” Удирдагч багш: Доктор Ч.Сувдцэцэг

II байранд: Биологи-4 ангийн оюутан Н.Хулан  “ЕБС-ийн сурагчдын биологийн хичээлд хандах хандлагын судалгаа” Удирдагч багш: доктор Г.Онолрагчаа

III байранд: Биологи-4 ангийн оюутан З.Ичинноров ““Ховдын цөлөрхөг хээрийн тойргийн ургамлын олон янз байдал” Удирдагч багш: дэд проф. В.Гүндэгмаа

 

 

 

Бусад мэдээ