Уралдаан тэмцээн

МУБИС- ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн “Волейбол”-ийн аварга шалгаруулах тэмцээн

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв  боловсон өнгөрүүлэх, нэг өдрийг  спортоор хичээллэн эрүүл  амьдралын идэвхтэй хэв маягийг сурталчлах зорилгоор Математик, Байгалийн Ухааны Сургуулийн I-IV курсийн оюутнуудын дунд 2023 оны 10-р сарын 28-ны өдөр МУБИС-БТС-ийн 107 , А байрны 216 тоот зааланд гар бөмбөгийн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Математик, Байгалийн Ухааны Сургуулийн “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй төрөлд 9-н баг, эмэгтэй төрөлд 18 –н баг нийт 215-н оюутан оролцлоо.Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаас эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 3-н байр болон “Шилдэг тоглогч” 1-ийг шалгаруулсан ба үүнд:

Эрэгтэй багийн төрөлд:

III байр Программ хангамж- 4

II байр Программ хангамж-3

I байр Программ хангамж-1

Эмэгтэй багийн төрөлд:

III байр Биологи-1

II байр Математик-3

I байр Математик-1 I байр Математик-1

Эрэгтэй_MVP Программ хангамжийн 1-р курсийн оюутан Ган-Эрдэнэ

Эмэгтэй_MVP Математикийн 1-р курсийн оюутан Марал-Эрдэнэ

МУБИС- ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв  боловсон өнгөрүүлэх, нэг өдрийг  спортоор хичээллэн эрүүл  амьдралын идэвхтэй хэв маягийг сурталчлах зорилгоор Математик, Байгалийн Ухааны Сургуулийн I-IV -р курсийн оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнээ 2023 оны 10-р сарын 29-ны өдөр МУБИС-БТС-ийн 107 тоот зааланд амжилттай зохион байгууллаа. Математик, Байгалийн Ухааны Сургуулийн “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй төрөлд 18-н баг, эмэгтэй төрөлд 27 –н баг нийт 315-н оюутан оролцлоо.Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаас эрэгтэй эмэгтэй эхний 3-н байр болон “Шилдэг тоглогч” 1-ийг шалгаруулсан ба үүнд:

Эрэгтэй багийн төрөлд:

I байр Математик-2

II байр Нархан бүлгийн залуус

III байр Математик-3

Эмэгтэй багийн төрөлд:

I байр Математикийн тэнхим III курсийн "'Логарифм" баг

II байр Мөнгөн-Од баг

III байр Математикийн тэнхим IV курсийн "Пороро" баг

Эрэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор Математикийн тэнхимийн III курсийн оюутан У.Батбагана

Эмэгтэй сагсан бөмбөг шилдэг тоглогчоор Математикийн тэнхимийн III курсийн оюутан Н.Анужин