Урлагийн бага наадам

МБУС-УРЛАГИЙН БАГА НААДАМ

2023.11.18 нд Математик, Байгалийн Ухааны сургуулийн “АВЬЯАСЛАГ МБУС”-чууд оюутны урлагийн бага наадмын 6 төрөлд  11 баг 150гаруй оюутан залуус  авьяас, ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо. Урлагийн бага МУБИС-ийн БаС-ийн урлаг танхимд зохион байгуулагдлаа. Урлагийн наадмын шүүгчээр Монголын  хөгжмийн зохиолчдын төлөөлөгч М.Золбоо, Хөтөлбөрийн албаны оюутны хөгжлийн аргазүйч Б.Нарангарав, Оюутны зөвлөлийн дарга Ч.Эрдэнэболор нар ажиллаа.

Энэ удаагийн урлагийн наадмын онцлог нь төрөл тус бүрээр байр шалгаруулахгүй зөвхөн оролцсон багуудын нийлбэр дүнгээр I ,II, III байр шалгарууллаа.

I байр Мэдээлэл зүйн 1-4 курс баг хамт олон

II байр Математикийн 1-р курс Нямдаваа багштай хамт олон 

III байр Математикийн 1-р курс Буянтогтох багштай хамт олон