Газарзүйн тэнхимийн танилцуулга

ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН ТҮҮХЭН ТОВЧОО

  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны наймдугаар сарын 9-ний өдрийн  178-р тогтоолоор Багшийн институтийг байгуулахад Газарзүй, биологи, химийн мэргэжлээр багш бэлтгэх Байгаль газарзүйн нэгдсэн тэнхим байгуулагдсан билээ. Энэ үеэс Газарзүйн тэнхимийн суурийг тавьсан түүхтэй.

 1952-1953 оны хичээлийн жилээс эхлэн Газарзүйн тэнхим бие дааж дунд сургуулийн Газарзүйн багш нарыг бэлтгэж эхэлснээс хойш  эдүгээ 5000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.

Газарзүйн тэнхим байгуулагдсан цагаас хойш тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан эрдэмтдийн нэрсийг дурдвал: Б.Гунгаадаш (1951-1953), Б.Долгормаа  (1954-1957), С.Тусип  (1958- 1960), Ч.Дүвжир (1961-1968), Г.Батсүх (1969-1972), Б.Батжаргал (1973-1978 он),З.Махмин  (1979-1987), Г.Данзан (1988-1989), Х.Мөнхбаяр (1990-1991), Ш.Шагдар (1992-1993), Ж.Авхинсүх  (1993-2001), Е.Батчулуун  (2001-2002), З.Санжмятав (2002-2012), Х.Цогбадрал 2012 оноос хойш ажиллаж байна

1970- д оны дунд үеийн газарзүйн тэнхимийн бүрэлдэхүүн

Газарзүй тэнхимийн хамт олон

Б.Товуудорж, Ардын багш Г.Батсүх,  Мэргэжилтэн М.Ковхутто, Тэнхимийн эрхлэгч З.Махмин

Газарзүйн тэнхим нь 9 багштай. Багш нарын 90% нь докторын зэрэгтэй. Профессор-3, дэд профессор-1, ахлах багш -2, багш-3, хичээлийн туслах ажилтан-1 бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг.

Судалгааны тэргүүлэх чиглэл:

-Газарзүйн багшийн хөгжил

-Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол 

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

Бакалавр: Газарзүйн багш

Магистр: Газарзүй, Газарзүйн боловсрол

Доктор (PhD): Газарзүй

• “Газарзүйн багш” бакалаврын хөтөлбөр нь олон улсын “ASIIN” байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн (2019)
• Боловсролын магадлан итгэмжлүүлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн (2021)
• Оюутан суралцах хугацаагаа төлөвлөх, сонгох нь нээлттэй бөгөөд 125 кр.цагийг 3.5 жилд багтаан судлах
боломжтой
• Газарзүйн мэргэжлийн голлох хичээлийг англи хэл дээр судлах боломжтой

• Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно

• Боловсрол судлалын дадлага: Туршин заах, Багшлах тэтгэлэгтэй дадлага

Бакалаврын сургалтын III курсийн II улирлаас магистрын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой

Физик газарзүйн нэгдсэн дадлага (Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар)

Бүс нутгийн судалгаат дадлага (Алтай Таван богд, Буйр, Хөвсгөл нуур, Говь, Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар), Байгаль нуур (ОХУ), БНХАУ-ын нутгаар 

Оюутан өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээх олон төрлийн клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрт хамрагдах, сайн дурын ажил хийх боломжтой 

 

ГАДААД ХАРИЛЦАА

 

ОХУ-ын Москвагийн Багшийн Их сургуулийн Газарзүйн факультеттай хамтран сургалт, хээрийн судалгааны ажил явуулдаг

ОХУ-ын Буриадын Их сургуулийн Газарзүйн тэнхимтэй хамтын ажиллагаатай. Магистрын 1+1 хөтөлбөр, оюутны хээрийн дадлага солилцох, судалгааны экспедицийн багт оролцох

АНУ, Герман, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач нартай эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна

БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Газарзүйн салбартай оюутан солилцоо, зуны хээрийн дадлага хийдэг

 

ДАДЛАГЫН ҮЙЛ ЯВЦ

​​​​​​​

ОЮУТНЫГ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

 

Бусад мэдээ