МБУС-ийн хамт олон ГАВЬЯАТ багшаа хүлээн авлаа

Математик, Байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхимийн ахмад багш, МУБИС-ийн хүндэт профессор Цэдэнжавын Маам 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрийн дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цолыг Монгол улсын ерөнхийлөгчөөс гардан авсан билээ. Харин өнөөдөр МБУС-ийн хамт олон гавьяат багшаа хүлээн авч, баяр хүргэлээ..  

МУГБ Цэдэнжавын Маам нь 1963 оноос 2013 он хүртэл МУБИС-ийн математикийн салбарт багш, тэнхимийн эрхлэгчээр тасралтгүй 50 жил ажилласан, багш бэлтгэх, Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг багш нарын нэг билээ. Тэрээр өдгөө ч математикийн тэнхимтэй хамтран ажиллаж, шавь нартаа сургааль номоо өвлүүлсээр байна. Гавьяат багш Ц.Маамдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж, бүтээн туурвих, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.