МБУС-ийн багш нар "ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол хүртлээ.

МУБИС-ийн эрдэмтэн багш нар хамтын ажиллагаатай  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад дээд сургуульд зочин профессороор 1 жилийн хугацаагаар амжилттай ажиллаад ирлээ. 2018-2019 оны хичээлийн жилд МБУС-ийн газарзүйн тэнхимийн профессор багш Д.Даш, математикийн тэнхимийн багш доктор Э.Чойсүрэн нар тус тус ажиллаа. Зочин профессороор ажиллахдаа гэрээнд заасан үүргээ нэр төртэй биелүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны өргөн хүрээнд амжилттай ажиллаад ирсэн МБУС-ийн газарзүйн тэнхимийн профессор багш Д.Даш, Математикийн тэнхимийн багш доктор Э.Чойсүрэн нарт зочин профессороор амжилттай ажиллан "ХҮНДЭТ ПРОФЕССОР" цол хүртсэнд талархал илэрхийлж МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Наранцэцэг нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ.