Моноцүкүри төслийн III шатны хэлэлцүүлэг боллоо.

МБУС-ийн физикийн тэнхим нь Япон улсын эрдэмтэн судлаач нартай хамтран Моноцүкүри төвийг байгуулан Моноцүкүри төслийн I болон II шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд III  шатны үйл ажиллагаа 4 дүгээр сараас эхлэх боллоо. Үүнтэй холбогдуулан Моноцүкүри төслийн III шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. III шатны төсөл нь Молекул физик, дулаан, гэрлийн үзэгдэл, баганат резонансын болон химийн цахилгаан үзэгдлийг судлах багаж үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Хэлэлцүүлэгт Япон улсын төслийн удирдагч "All Life Line Net" ТББ-ын ерөнхийлөгч профессор Такуо Кидокоро болон Шинохара группийн ерөнхийлөгч Кесао Шинохара нар айлчлан ирсэн бөгөөд МУБИС-ийн дэд захирал доктор Б.Сүхболд, МБУС-ийн захирал доктор дэд профессор О.Алтангоо, БССТ-ийн эрхлэгч академич Б.Жадамба, Моноцүкүри төвийн эрхлэгч профессор Р.Базарсүрэн нар оролцлоо.  

Хэлэлцүүлгийн үеэр Кесао Шинохара нь "Моноцүкүри төв"-д өөрийн бүтээгдэхүүний дээж Физик сургалтын цогц багаж бэлэглэлээ. Багаж хүлээн авсан профессор Р.Базарсүрэн хэлэхдээ: "Бидэнд хүлээлгэн өгсөн энэхүү цогч багаж нь ЕБС-ийн физикийн хичээлийн сургалтад механик, цахилгаан, гэрлийн үзэгдлийг судлахад чухал ач холбогдолтой төдийгүй тус багаж нь цахилгаан, хими, нарны үүсгүүрүүдтэй, FM радио, лед гэрэлтүүлэг бүхий цогцоороо байгаа нь онцлог юм. Бид баяртай байна" хэмээсэн юм.

Япон улсад энэхүү багажийг онцгой байдлын үед өргөн хэрэглэгддэг ажээ.  Монголын ЕБС-ийн байгалийн ухааны сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ олон жил оруулсаар яваа Япон улсын “All Life Line Net” ТББ-ын ерөнхийлөгч профессор Такүо Кидокоро болон Шинохара группийн ерөнхийлөгч Кесао Шинохара нарт гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.

МБУС-ийн захиргаа