МБУС-ийн захирал доктор, дэд профессор О.Алтангоо талархал илэрхийллээ

Мэргэжлийн 6 хөтөлбөрөө олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлж ГЭРЧИЛГЭЭ-гээ гардан авсан МБУС-ийн захирал доктор, дэд профессор О.Алтангоогийн хэлсэн талархлын үгс:

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, та бүхэндээ баярлалаа. 
Бид хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх явцдаа  “Багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц” нь боловсролын харилцаанд оролцож буй бүхий л байгууллага, хүмүүсийн хамтын хөдөлмөр шингэсэн байдгийг илүү тодоор харж, мэдэрсэн юм. Бидний ажилд эрхзүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БШУЯ, АХБ-ны "Дээд боловсролын шинэчлэл"  төсөл, БМИҮЗ-д гүн талархал илэрхийлье.
МУБИС-ийн захирал, удирдлагын баг, алба нэгжүүддээ, энэхүү ажлыг удирдан чиглүүлж ахалж ажилласан Гадаад харилцаа эрхэлсэн дэд захиралд, ажлын хэсэгт баярлалаа.  Математик, Байгалийн ухааны багш бэлтгэхэд хамтран ажиллаж, сургалтын үйлчилгээ үзүүлдэг, хичээлийн хөтөлбөрүүдээ хамтран магадлуулсан НХУС, БоСС, БТС болон бусад бүрэлдэхүүний сургуулиуддаа талархал илэрхийлье. МБУС-ийнхаа Хөтөлбөрийн алба, тэнхмийн эрхлэгчид, эрдэмтэн багш профессорууд, ажилтан ажилагсад, оюутнууд, төгсөгчид, ажил олгогчид, хамтран ажилладаг байгууллагуддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд МУБИС-ийн захиргааны зүгээс эрх зүйн болон  материаллаг орчны томоохон дэмжлэг,  хөрөнгө оруулалтууд хийсээр ирсэнийг энд онцлон дурьдмаар байна. Тухайлбал, 

Номын сангийн өргөтгөл, цахилгаан шат, 7 давхар байрны коридор, ариун цэврийн өрөөнүүдийн иж бүрэн урсгал засвар зэрэгт 700 гаруй сая төгрөгний, лабораторийн багаж тоног төхөөрөмж худалдан авахад 400 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг сүүлийн 3-4 жилд хийсэн байна гэх зэрэг олон ажилыг дурьдаж болно.
Ийнхүү бид үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, МУ-д багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилтийн үр дүнг нотлон, гэрчлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. Магадлан итгэмжлэх процесс нь өөрөө хөгжлийг, соёлыг бий болгох, цаашдын зорилго, үйл ажиллагаагаа төлөвлөх, чиглүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. МБУС-ийн хамт олон цаашид хичээн ажиллах болно. Баярлалаа.