"БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

МУБИС, МУИС, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулдаг үндэсний Эрдэм шинжилгээний хурал 6 дахь удаагаа "БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ" сэдвийн хүрээнд МБУС дээр зохион байгуулагдлаа.

Боловсролын тулгамдсан тодорхой нэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгын дор зохиогддог тус эрдэм шинжилгээний хуралд хамтрагч байгууллагуудын удирдлагуудаас мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн хуралдааны үндсэн илтгэлийг сонсож, илтгэгч тус бүрээс асуулт асуун хэлэлцсэнээр эхлэв.

Хуралдаан 2 салбараар үргэлжилж нийт 64 эрдэмтэн, судлаачийн 39 илтгэлийг сонсон санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

  • Үндсэн илтгэлд 7 илтгэгчийн 6 илтгэл
  • БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” -I салбар хуралдаанд 28 илтгэгчийн 16 илтгэл
  • БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ, ХЭРЭГЖИЛТ”-II салбар хуралдаанд 29 илтгэгчийн 17 илтгэл 

Хуралд илтгэсэн өгүүллүүдийн эмхтгэл хэвлэгдэн оролцогч, судлаач, уншигчдын гарт хүрлээ.Мөн хурлаас гарсан санал дүгнэлтийг холбогдох байгууллагуудад нэгтгэн хүргэхээр боллоо.Тус хурлыг амжилттай зохион байгуулсан баг хамт олон болон илтгэгч, оролцогч нарт гүн талархал илэрхийлж, амжилт хүсье.

МБУС-ийн захиргаа