Япон улсын элчин сайд Кобаяаши Хироюки МБУС-ийн "Моноцүкүри" төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюки, Элчин сайдын яамын нарийн бичгийн дарга Нива Фүмияа нар 2020 оны 10-р сарын 08 ны өдөр  Математик, Байгалийн Ухааны сургуульд хүрэлцэн ирж “Моноцүкүри” төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Моноцүкүри төв нь Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Японы “All Life Line Net” төрийн бус байгууллагатай хамтран “МОНГОЛ УЛСЫН ЕБС-ИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг 2010 оноос тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ. Уулзалтанд МУБИС-ийн захирал, доктор Д.Мандах, МБУС-ийн захирал, дэд проф О.Алтангоо, МБУС-ийн проф Р.Базарсүрэн, Хөтөлбөрийн албаны дарга доктор Т.Ганбаатар болон физикийн тэнхимийн профессор, багш нар байлцлаа. Тус уулзалтаар төслийн дараагийн шатыг эхлүүлэх, МБУС-ийн дэргэд байгуулагдсан гарааны компанид түшиглэн шинээр бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг ЕБС-дад нийлүүлэх, шинээр бүтээгдэхүүний бий болгох, бойжуулах зэрэг чухал чиглэл, асуудлуудаар ярилцлаа. Өнөөгийн байдлаар Японы болон МУБИС-ийн эрдэмтэн багш нарын инновацид суурилан зохион бүтээсэн 10 гаруй нэр төрлийн 800 орчим сая төгрөгний өртөг бүхий физикийн туршилтат хичээлийн багаж төхөөрөмжийг хот хөдөөгийн 60 гаруй cургуульд үнэ төлбөргүй нийлүүлж, багш нарыг сургагч багшаар бэлтгээд байна.