“ЕРӨНХИЙ БИОХИМИ” сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

МБУС-ийн Биологийн тэнхимийн профессор Ц.Хонгорзул өөрийн олон жилийн хөдөлмөр, туршлагад үндэслэн “ЕРӨНХИЙ БИОХИМИ”  номоо хэвлүүлэн гаргалаа. Энэхүү номыг их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн багш нарт зориулан бүтээв.

Биохимийн шинжлэх ухаан нь молекул биологи, эсийн биологи, микро биологи, генетик, биотехнологийн шинжлэх ухаануудын онолын суурь нь болж тэдгээртэй салшгүй холбоотой хөгжсөөр ирсэн. Амьд бие махбодийн эс, эдийн дотор явагдах биологийн нарийн үйл явцын химийн үндсийг бид биохимийн шинжлэх ухаанаас таньж мэднэ.

Энэхүү номыг багш бэлтгэдэг их, дээд сургуулийн биологи, химийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан статик биохими талаас нь бичсэн.

Мөн ЕБС-ийн багш нарт зориулан  цөм хөтөлбөр дахь “Амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа” бүлэгт биохимийн шинжлэх ухааны нэр томьёо , туршилт, онол өндөр түвшинд  орсон тул тэдгээрийг заахад энэхүү сурах бичиг нь онолын суурь мэдлэгийг олгоход зориулан бүтээжээ.