БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН КОМИССООР АЖИЛЛАА.

IX сард МБУС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Сандагдорж  Булган аймагт уулзвар бүсийн математикийн XXII олимпиадыг зохион байгуулах комиссын даргаар ажиллав. Олимпиадад Булган аймгийн бүх сумын сургууль, Архангай аймгийн Өлзийт сум, Өвөрхангай аймгийн I, II сургууль, Орхон аймгийн бүх сургууль, Төв аймгийн Заамар сум, Баянхонгор аймаг Алгоритм сургууль, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сургуулийн бага болон дунд ангийн математикийн багш нар болон дунд, ахлах ангийн сурагчид оролцсон. Олимпиадад  бага ангийн математикийн багш 36, дунд ангийн 39 багш, VI ангийн 64, VII ангийн 57, VIII ангийн 49, IX ангийн 49, X ангийн 34, XI ангийн 31, XII ангийн 36 сурагч буюу нийт 320 сурагч, 75 багш оролцлоо.

X сард математикийн тэнхимийн Б.Хоролдагва  Говьсүмбэр аймагт Зүүн бүсийн математикийн V олимпиад 2019 оны 10 сарын 19-20-ны өдрүүдэд Шивээговь сумын 3-р сургууль дээр зохион байгуулж комиссоор ажиллаа. Олимпиадад Хэнтий, Хэнтий-Бор-Өндөр, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дорноговь аймгийн Замын-Үүд  сум, Говьсүмбэр гэсэн 5 аймгийн 224 суралцагч, 42 багш 5-12-р анги, багш гэсэн 10 төрлөөр оролцлоо. 2020 оны зүүн бүсийн математикийн олимпиадын эрхийг Дорнод аймагт зохион байгуулагдахаар болов.

X сард МБУС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Сандагдорж Дорноговь аймагт Говийн бүсийн МСҮТ-ийн математикийн V  олимпиадыг зохион байгуулах комиссын даргаар ажиллав. Олимпиадад долоон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид оролцсон.Уг олимпиад ирэх жил Өмнөговь аймагт зохион байгуулагдахаар болов.

XI сард МБУС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Сандагдорж, математикийн багш доктор Э.Азжаргал нар “Шинэ өнөөдөр” сургуулийн нэрэмжит Математикийн V олимпиадыг зохион байгуулсан. Олимпиадад бага болон дунд ангийн багш нар, V-IX ангийн нийт 460 орчим сурагч, багш нар оролцов.