МБУС-ийн багш нар “100 ХИЧЭЭЛ” аянд оролцож шилдгээр шалгарлаа.

МУБИС-ийн 2019-2020 оны ШИЛДЭГ ХИЧЭЭЛҮҮДЭЭ шалгарууллаа.

МУБИС “100 ХИЧЭЭЛ” аян нь энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд аяны зорилго нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн агуулга, аргазүй, технологи, үнэлгээ бүхий хичээлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих юм.

Энэ удаагийн шалгаруулалтад нийт 13 хичээлийн материал ирснээс МБУС-ийн дараах хичээлүүд шилдгээр шалгарав.

  • Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц.Нямсүрэн, С.Эрхбаяр, Т.Батболд “КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ” хичээлээрээ

  • Химийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Наранцогт, багш С.Борхүүхэн “БОДИСЫН ЧАНАРЫН АНАЛИЗ” хичээлээрээ

  • Математикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Сандагдорж, багш доктор Э.Азжаргал “ЛОГИК ОЛОНЛОГИЙН ОНОЛ” хичээлээрээ тус тус   ШИЛДЭГ-ээр шалгарлаа.

МУБИС-ийн захиргаанаас шилдэг хичээл тус бүр 2 сая төгрөгөөр урамшуулан шагнав. Батламж, шагналыг захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Х.Тамир, БХСХА-ны дарга доктор Н.Мягмарцоож нар гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүсэв. Ингээд шинэхэн 2020 оноо өндөр амжилтаар угтаж байгаа бүтээлч эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, нийт хамт олон, шавь нарын тань өмнөөс баяр хүргэн, сайн сайхныг ерөөе.