Тус төв нь “Моноцүкүри буюу БҮТЭЭЛЧ” сэтгэлгээг төлөвшүүлсэнээр байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулж, техник технологийн хувьд өндөр хөгжсөн нийгмийг монголын залуу үе өөрсдийн гараар бүтээн байгуулах үйлсэд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой.

  • Байгалийн ухааны багш болох оюутнуудад болон Монголын Байгалийн ухааны хичээлийн чанарыг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэх МУБИС-ийн багш нарт зориулсан сургалт семинарыг туршилтад тулгуурлаж /туршин, хийж гүйцэтгэх/  хэрэгжүүлэх замаар заах, арга зүйг сайжруулах
  • ЕБС-ийн Байгалийн ухааны багш нарын мэргэжлийг дээшлүүлэх
  • Дээрх технологи ашигласан загвар хичээлийг дунд сургуулийн сургалтанд  туршиж нэвтрүүлэх
  • Сургалтын материал текстэнд анализ хийж сурах бичиг гарын авлага боловсруулах
  • Гарын доорх олдоц ихтэй хямд эд, зүйлс ашиглан сургалт /туршилтын/ багаж төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэх, турших хот, хөдөөгийн ЕБС-д сургалт семинар зохион байгуулна.

Холбоо барих утас: 7779669-1257, 99198529

Хаяг: 3 дугаар байрны 3 давхар, 313 тоот

Төвийн эрхлэгч, профессор Р.Базарсүрэн