Математик, байгалийн ухааны сургалт, судалгааны төв нь МБУС-ийн математик, мэдээлэл зүй, физик, хими, биологи, газар зүйн тэнхмүүдийн ажлын чиг үүрэг, зорилгод шууд утгаар хамаарагдахгүй боловч тэдгээрийн сургалт, судалгааны ажилд зайлшгүй шаардлагатай зарим төрлийн ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.  Үүнд :


  • МБУС-ийн математик, мэдээлэл зүй, физик, хими, биологи, газар зүйн тэнхэм дундын ирээдүйтэй, боломжтой хамтын сургалт, судалгааны ажлуудын чиглэлүүдийг олж тогтоон хэрэгжүүлнэ.
  • МБУС-ийн математик, мэдээлэл зүй, физик, хими, биологи, газар зүйн багшийн сургалтын хөтөлбөр дэх математик, байгалийн ухааны хичээл  хоорондын уялдаа холбоо, тэдгээрийн зохимжтой харьцааг судлан тогтоож, хөгжүүлнэ.

Холбоо барих утас: 7779669-1218, 99170327

Хаяг: 3 дугаар байрны 4 давхар, 407 тоот

Төвийн эрхлэгч, профессор Ц.Батхүү