Багш, оюутан солилцоо


Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Япон улсын AICHI Боловсролын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш МБУС-ийн нийт 6 багш, 21 оюутан жил бүр зохиогддог “Эрдэм шинжилгээ, Инноваци”-ийн олон улсын үзэсгэлэнд өөрсдийн бүтээлээр оролцож, туршлага солилцон ажилласан. Энэ хугацаанд 30 орчим Япон багш, оюутнууд МБУС-д ирж ажилласан болно.

Мөн тус сургуулиас зарлагддаг тэтгэлэгт судалгаа, мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд физикийн тэнхимийн багш А.Нэргүй туршлага солилцон ажиллав.